|

Б.Батцэцэг: Тавдугаар сарын 1-нээс хилээ шат дараатай нээнэ

УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Коронавируст халдварын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны яам коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. ГХЯ-ны саналын дагуу нутаг буцах хүсэлтэй иргэдэд тавьдаг байсан олон шалгуурыг багасгасан.

Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн 140 удаагийн нислэгээр 24448, Монгол БНХАУ-ын боомтоор 4266, Монгол ОХУ-ын боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31168 иргэнээ эх оронд нь ирүүлээд байна. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдээ тавдугаар сарын 1-н гэхэд эх оронд нь ирүүлнэ.

Түүнчлэн МИАТ компани нислэгийн тийзийн үнээ гуравдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь бууруулсан. Цаашид Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-нээс эхлэн шат дараатай нээх тул тусгай үүргийн нислэгийг тогтмол хувиарт нислэгт шилжүүлж, дөрөвдүгээр сард товлосон тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдан авах энгийн горимд шилжиж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *