А.Отгонбаатар: Хятадаас биш бид ард түмнээсээ дэмжлэг хүсэх ёстой
Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгож, хариуцлага тооцуулах зорилго бүхий иргэдийн жагсаал Төв талбайд 14 дэх өдрөө үргэлжилж байна. Жагсаалд жүжигчин У.Цогтбаяр идэвхтэй оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр буй. Үүнтэй холбогдуулан түүний талаар олон талын мэдээллүүд гарч буй.
Тухайлбал, цахим сүлжээнд жүжигчин У.Цогтбаярыг Хятад гэх агуулга бүхий дүрс бичлэг цацагдсаныг “Үнэн ба Зөв” намын дарга О.Отгонбаатар албан ёсны сошиал хуудсаараа хуваалцаж, “Ийм учраас би санал нэгдэж чадахгүй. Хятадаас биш бид ард түмнээсээ л дэмжлэг хүсэх ёстой” гэжээ.