Лионел Месси мөрөөдлөө биелүүлж, дэлхийн аваргын цомыг өргөлөө

Ням гарагийн орой Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт Аргентин, Францын багуудын хооронд өрнөж, тус тэмцээний түүхэнд хоёрт орох олон гоолтой өндөрлөлөө.Үндсэн болон нэмэлт цагт тус бүр гурван гоолтой тэнцсэн багууд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Аргентинчууд 4:2 харьцаагаар илүүрхсэн юм.

Аргентины од Лионел Месси ийнхүү мөрөөдлөө биелүүлж, үндэсний шигшээ багийнхаа гурав дахь дэлхийн аваргын цомыг өргөлөө. Францын залуу од Килиан Мбаппе түүний замд саад болох гол хүн болж, ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд хэт трик (гурван гоол) хийсэн хоёр дахь тамирчин болсон ч Аргентины шигшээ багийг хожиж чадсангүй.

Одоогоор ДАШТ-д Бразил 5 удаа, Герман, Итали 4 удаа тус тус түрүүлсэн бол Аргентин 3 түрүүлээд байгаа юм.Франц болон Уругвайн шигшээ багууд хоёр түрүүтэй, Англи, Испанийн шигшээ багууд нэг нэг түрүүтэй удаалцгааж байна.

Эх сурвалж: olympics.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments