Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
- Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах.
- Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
- Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд анхаарч, чиг үүргийн дагуу ажиллах.
- Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.
- Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.