Х.Нямбаатар: Жагсагчдыг юу хүсээд байгааг ойлгохоо байлаа
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар талбай дээр жагсаж буй жагсагчдын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Би сүүлдээ жагсагчдын ямар шаардлага тавиад, юу хүсээд байгааг ойлгохоо болиод байгаа. Засгийн газар огцор гэсэн шаардлага тавиад байсан. Гэтэл өчигдөр лайв үзсэн чинь төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй гэж ярьж байх юм. Аливаа тэмцэл хөдөлгөөн Монгол улсын Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Би бол энэ жагсаал сүүлдээ цаана улс төрийн өөр ямар нэгэн агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна” хэмээв.