Д.Мөнх-Эрдэнийг сэжигтнээр тооцож, хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан байна

Иргэн Д.Мөнх-Эрдэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн алба хаагчид өөрийг нь саатулах гэж байгаа тухай мэдээлсэн.

Тэгвэл уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан зэрэг үйлдлүүд гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар 2022 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг мөрдөгч өөрийн биеэр хүргэх явцад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг доромжлох, танхайрах үйлдэл гаргасан тул түүнийг арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 50 минутанд Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэн согтолтын зэргийг шалгахад 4.02 хувийн согтолттой байсан тул албадан эрүүлжүүлсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яам руу нэвтрэхийг завдаж Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудыг үг хэлээр доромжилж биед нь халдсан. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг үг хэлээр доромжилж, заналхийлсэн гэх заналхийлсэн зэрэг үндэслэлээр сэжигтнээр тооцож, түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *