Гэрээсээ усанд орохоор гараад сураггүй болсон охиныг хайж байна
Энэ сарын 18-ын өдөр Баруунсалаан дахь гэрээсээ халуун усанд орох гэж гарсан ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч охин одоог хүртэл эргэж ирээгүй байна.
Охин тухайн өдрөө ээж рүүгээ “усанд орох гэж явж байхад хоёр эмэгтэй сугадаад машинд суулгасан. Өөрөө юу ч болсныг сайн мэдээгүй, нэг сэрсэн олон хүнтэй машинд явж байна. Гарын цус гоожоод тогтохгүй байна” гэж чат бичсэн бөгөөд тэр даруйдаа утас нь холбогдохгүй болсон гэнэ.
Охин гэрээсээ гарахдаа хар куртик, хар өмд, хар малгайтай гарсан байна. Ууганбаяр гэдэг энэ охиныг харсан, сураг сонссон хүн байвал түүний ээжийн 98382030 дугаарт залгаж мэдээлээрэй.
One Comment