Налайх дүүрэгт гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Налайх Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр анх удаа гурван ихэр хүүхдийг эсэн мэнд амаржуулжээ.
Төрөх үйл явцын багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлсэн байна.
Гурван ихэр нь ээжийнхээ зургаа дахь төрөлтийн хүүхдүүд бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна. Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон гурван ихэр охиныг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргалаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.