Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2021 онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байна

Дэлхийн банкны шинэчилсэн төсөөллөөр Монгол Улсын эдийн засаг 2021 онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байна. Өмнөх тооцооллоор 4.3 хувиар өсөх төлөвтэй байсан юм.

Монгол Улсын глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байна гэж үзжээ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай болон тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна. Мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүд цар тахалтай дасан зохицож, эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна.

Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээл олгож буй нь хөрөнгө оруулалт, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна хэмээн тайланд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: bloomberg

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *