Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар нүүрсний хэргээр өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өгнө

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж заримыг нь яллагдагчаар татан нэрсийг нь зарлаж эхлээд буй.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 17 хүний нэрийг зарласан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *