Ази гаралтай уран бүтээлчдийн набор 88 Rising-тай танилц
Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхлын эсрэг өөрсдийгөө нотлон харуулж буй уран бүтээлчдийн тоо олширсон. Ойрын жилүүдэд Ази гаралтай уран бүтээлчид дэлхийд нэрээ мандуулах ч нэмэгдэв.
Тэгвэл тэртээ хол Америк улсад Азиудын нэрийг мандуулж, загвар, урлагийн чиг хандлагыг тогтоож буй хэсэг бүлэг уран бүтээлчдийн хамтралыг та бүхэнд танилцуулж байна.
Хэрвээ та өмнө нь эдгээр хамтлаг дуучдыг сонсож үзээгүй бол яг одоо youtube- рүүгээ ороод сонсохыг зөвлөж байна. Та харамсахгүй шүү.
88 RISING нь Америкын томоохон олон нийтийн урлагийн медиа компани бөгөөд ихэнх гишүүд нь Ази гаралтай уран бүтээлчид байдаг ба зар сурталчилгаа, дуу хөгжим, видео контент гэх зэрэг олон төрлөөр ажилладаг байна. Тус компани анх 2015 оноос эхлэн уран бүтээл гаргасан бөгөөд одоо Америкийн урлагийн зах зээлд тэргүүлсээр л байгаа юм.
Уран бүтээлчдийн хувьд бидний сайн мэдэхээс Япон гаралтай дуучин Жоүжи болон Индонез гаралтай Рич Брайн, Ники нар багтдаг байна.
Сүүлийн жилүүдэд Хятад гаралтай ч Солонгосын Got7 хамтлагийн рэппер байсан Жэксон Ванг мөн багтаад байгаа билээ.
Хэрвээ та энэ компанийн гишүүд болон уран бүтээлийг сонирхож байвал youtube сувгаар нь заавал зочлоод үзээрэй.
Мөн танд уг компанийн уран бүтээлчдийн бүтээсэн сонсоход харамсахгүй 10 уран бүтээлийг санал болгож байна.
“Midsummer Madness” 88rising
“Hopscotch” 88rising
“Walking” Joji ft Jackson Wang
“Yellow” Rich Brian ft Bekon
“Titanic” Rich Brian ft Jackson Wang
“Slow Dancing In the Dark” Joji
“Glow Like Dat” Rich Brian
“100 Ways” Jackson Wang
“Dream of You” Chungha
“Lose” Niki
П.Ундрах