ЭМЯ: МЭДЭГДЭЛ
Үүнд.
- Эрүүл мэндийн яам, Арвис интернэшнл ХХК тай 2020 оны гурав дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЭМЯ/XVII.1.14/58 дугаартай “100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ”
- Эрүүл мэндийн яам, Арвис интернэшнл ХХК тай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЭМЯ2017/XVII.1.14/537 дугаартай “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлэг, 100 ор /Дорноговь, Замын-Үүд сум/ нэмэлт гэрээ”
Мөн “Барилгын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь заалтад “Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна.” гэж заасны дагуу Эрүүл мэндийн яамны барьцаа баталгааны дансанд чанарын 5% болох 402,900,000 /дөрвөн зуун хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг байршуулсан.
Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад (Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ) 14.5 дахь заалтад (Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно) гэж заасны дагуу захиалагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага, ашиглагч, гүйцэтгэгч нарын хамтарсан үзлэг хийгдэж тэмдэглэл хөтлөн баримт бичгийг ирүүлсэн тохиолдолд чанарын баталгааны 5% болох 402,900,000 /дөрвөн зуун хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг олгоход татгалзах зүйлгүй болно.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 486 дугаартай тодруулга албан бичигт шаардлагад заасан ажлууд бүрэн хийгдээгүй бөгөөд танай байгууллагаас бүрэн дууссан гэх мэдэгдлийг албадан гаргуулахаар удаа дараа шаардсан тухай дурдсан байна.
Мөн тендерт ирүүлсэн баримт бичигт түншлэгч байгууллагын баримт материал ирүүлээгүй байгаа тул гэрээний дагуу зөвхөн танай байгууллага үндсэн гүйцэтгэгчээр гэрээний үүргийг биелүүлэх бөгөөд туслан гүйцэтгэгч болон бусад аж ахуй нэгжүүдийн хооронд үүссэн асуудлыг Эрүүл мэндийн яам хариуцах үндэслэл байхгүй болно.
Түүнчлэн тус албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь үндэслэлгүй, сүрдүүлгийн шинж чанартай байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлэн ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 486 дугаартай албан бичгийг хавсаргав.
ДАРГА Ц.ЭРДЭМБИЛЭГ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХАВСАРГАВ.