АН: Нүүрсний хулгайчид булхайгаа дарахын тулд Д.Мөнх-Эрдэнийн амыг хамхиж, хорилоо

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад  заасан буюу “…Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Үүнтэй холбоотойгоор АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын үндэсний бодлогын гишүүн Мөнхбат, “Д.Мөнх-Эрдэнэ нүүрсний хулгайчдыг нэг бүрчлэн нэрлэж төв талбайд жагсагчидтай уулзаж байсан. Үүнээс эмээсэндээ Д.Мөнх-Эрдэнийн амыг хааж, нэг сар хорих арга хэмжээ авч байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Мөнх-Эрдэнэ хоёр Монголын нэг номерын нэг инфлүүнсэрүүд шүү дээ. Энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг илчилж, дуу хоолойгоо өргөдөг хүмүүс. Хааяа яах вэ ёс бус үг хэллэг хэтрүүлдэг тал бий. Гэхдээ энгийн үгээр зөөлөн яривал хэн ч тоож үзэхгүй байсан. Ингэж хэрэлдэн хэрэлдэн, харааж зүхэх нь хүмүүст мэдээлэл хүргэх нэг арга юм даа. Нүүрсний хулгайчид булхайгаа нуухын тулд Д.Мөнх-Эрдэнийг хорилоо” хэмээв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *