ӨНӨӨДӨР: Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болно
Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болох үйл явдлын тойм:
10.00 цагт: Төрийн ордонд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол болно. Сонсголыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар зохион байгуулж байна.
10.00 цагт: Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
-Охид залуучууд, эмэгтэйчүүдийн “Гүнж” төв болон гар урлал сонирхогчдын клубын хамтарсан шинэ жилийн үзэсгэлэн гарна.