Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 22 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэнэ.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай, “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоол, Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудал хэлэлцэх дараалалд орсон байна.
Одоогоор Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа ба салбарын сайд нар хуралдааны дараагаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.