Зеленський өнөөдөр Вашингтонд айлчилж, Жо Байдентай уулзана
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський лхагва гарагт Вашингтонд айлчилж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар болсон талаар АНУ-ын CNN, Axios зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Харин Киевээс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Хэрвээ айлчлал хийх нь баталгаатай бол энэ оны хоёрдугаар сарын 24-н буюу дайн эхэлснээс хойш Украины Ерөнхийлөгчийн хилийн чанад дахь анхны айлчлал болох юм.
Зеленський мөн АНУ-ын Конгресст илтгэл тавьж магадгүй гэж мэдээлж байгаа ч баталгаатай эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж CNN нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээллээс эш татан мэдээлэв. Түүнийг Капитолд урьсан эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси “Үгүй. Түүнийг боломжтой эсэхийг бид мэдэхгүй байна” гэж хариулжээ.
Түүнчлэн Пелоси гишүүдэд захидал илгээж, лхагва гарагт болох Төлөөлөгчдийн танхимын хуралдаанд заавал оролцохыг хүссэн байна. Учир нь Зул сарын баяраас өмнө Конгрессийн гишүүд хурал тасалж магадгүй гэж CNN мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Im now not sure the place you are getting your info, however great topic. I must spend some time studying much more or figuring out more. Thank you for fantastic info I was searching for this info for my mission.