|

Г.Ирээдүй: Зохион байгуулалттай үймээн үүсгэж нээлттэй сонсголыг завсарлууллаа

Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.21/ 10:00 цагаас зохион байгуулагдах байсан боловч АН-ын гишүүн Н.Энхмөнх тэргүүтэй залуусын зүгээс хурлаа “Жанжин Д.Сүхбаатар” танхимд бус Их танхимд зохион байгуулах санал гаргаснаар хурал даргалагч С.Чинзоригийн зүгээс эл саналыг Ажлын хэсэгтэй ярилцахаар тү завсарлага авлаа. 

Энэ талаар нээлттэй сонсголд иргэдийг төлөөлөн оролцож буй Г.Ирээдүй, “У.Цогтбаярын бие муу байгаа учраас нээлттэй сонсолд оролцож чадсангүй. Гэхдээ бие төлөөлөгчөө оролцуулах хүсэлт гаргасан ч оруулсангүй. Энд цугларсан бүх хүн өөр өөрсдийн гэсэн ажилтай, цаг заваа зохицуулаад оролцож байна. Гэтэл нээлттэй сонсголд зохион байгуулалттай үймээн үүсгэж завсарлага авхууллаа. Дөрвөн танхимд иргэд болон УИХ-ын гишүүд хуваагдаад оролцож байгаа ч гол чухал хүмүүс нь нэг танхимдаа цуглараад суучихсан байна. Зарим танхимд нам гүмхэн л байна. Ингээд таарчихсан юм уу? Цаанаасаа ингэж хуваагаад байгаа юм уу?” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *