Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцыг гаргахын тулд хэдэн долоо хоног шаардлагатай гэв

Өнгөрөгч мягмар гарагаас /2021.03.23/ хойш Суэцийн сувагт чингэлэг тээвэрлэгч “Эвер Грийн” хөлөг онгоц гацчихаад байгаа юм. Тус онгоцыг хөдөлгөхийн тулд хэдэн долоо хоног шаардагдаж болзошгүй гэж Голландын “Смит Салвадж” компаниас мэдээлжээ

Тус компани  Италийн “Коста Конкордиа” хөлөг болон Оросын “Курск” завийг гаргаж байсан туршлагатай бөгөөд бусад аврах албаныхантай хамтарч Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг байрнаас нь хөдөлгөхөөр оролдож байгаа юм. Байрнаас нь хөдөлгөхийн тулд хамар орчмын 20 мянган метр куб элсийг ухаж холдуулах шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс мэдэгджээ.

400 метрийн урттай тус чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц хэр удаан тэнд зогсоно төдий чинээ олон улсын худалдааны салбарт хохирол гарч болзошгүй байгаа юм. Одоогоор хоёр талаасаа 150 орчим хөлөг онгоц энэ сувагт гацаад байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *