С.Чинзориг: Иргэдээс нээлттэй сонсголын удирдагчийг сонгох боломжгүй
Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.21/ зохион байгуулагдаж байна. Сонсголоор нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага болон албаныханы танилцуулга, мэдээллийг сонсож, хэлэлцэх юм. Уг сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулж байна.
Энэ үеэр оролцож буй иргэдийн зүгээс сонсголын даргаа дотроосоо сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин энэ шаардлагын хариуд УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Нээлттэй сонсголын даргыг иргэдээс сонгох боломжгүй. Хуульд ч тэгж заагаагүй байгаа. Хэрэв иргэдээс сонсголын даргыг сонгох юм бол энэ сонсгол өнөөдөр байтугай цаашдаа ч болохгүй” хэмээв.