|

А.Адъяасүрэн: Би 40 мянган жолоочийг бэлтгэж, 2000 мэргэжилтнийг ажлын байраар хангасан ажил олгогч эмэгтэй

Нүүрсний хулгайтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн нэрсийг АТГ-аас зарласан. Үүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, “Би 40 мянган жолоочийг бэлтгэж, 2000 мэргэжилтнийг ажлын байраар хангасан ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, жолоочид руу дайрч эхэллээ. Би шалгуулахад бэлэн. Бусад УИХ-ын гишүүдийн хамт шалгуулж болно. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. Энэ бүхнийг би улс төрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд миний сонгосон зам хэмээн өдийг хүртэл чимээгүй явсан. Би хулгай, луйвар хийсэндээ чимээгүй явсан юм биш. Үнэн мөнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүнэ” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *