З.Дашдаваа: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм

Нүүрсний асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болж байна.

АТГ-ын дарга З.Дашдаваа: Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн 32 хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ шалгаж байна. Офтэйк гэрээнүүд АТГ-т ирсэн. Хуулийн дагуу гэрээтэй холбоотой шинжээч томилно. Ингэснээр энэ гэрээ гэмт хэргийн шинжтэй эсэх, гэрээгээр халхавчилж бусдад бусдад давуу байдал олгосон байна уу, бусдад их хэмжээний ашиг олоход нь дэмжлэг болсон эсэхийг Монгол Улсад байгаа нарийн шинжээчийн баг ажиллуулан дүгнэлт гаргана. Үүний дараа офтэйк гэрээ гэмт хэрэг мөн эсэх асуудал яригдана.

Манай байгууллага Ерөнхийлөгч байсан Х.Баттулгаас гурван асуудлаар тайлбар авсан. Гурван асуудал дээр шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаатай холбоотой нууцлалтай учраас тодорхой дэлгэмээргүй байна. Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудлаар тайлбар авсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм. Хэрэв тэр хүнийг яллагдагчаар татсан тохиолдолд шүүх дээр очиход байгаагүй бол оргосон гэж үзэх хуультай.

Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулиар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааг оролцогч нар эрх, үүргийнхээ дагуу оролцохоос биш хэн нэгэн албан тушаалтан, иргэн эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцохгүй, хуулиараа хориотой Доржханд гишүүнээ. Та шүгэл үлээж болно. Гэрч, хохирогч ямар үүрэгтэй, эрхтэй, ямар тохиолдолд яллагдагч, сэжигтэн, шүүгдэгч болох нь Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулиар харилцаж явах ёстой, үүнийг нээлттэй сонсгол дээр ч ярьж болохгүй. Үүнд прокурор хяналт тавьж явах журамтай” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *