Л.Энх-Амгалан: Улирлын амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас сурагчдын амралтын хугацаанд хичээллүүлэх тушаалыг гаргасан учрыг тодруулж, сурагч багш нарыг хоёрдугаар улирлын амралтын хугацаанд нь амраах боломж бий эсэхийг тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиаудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амарч, хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно.

Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон байгаа. Сургууль болон орон нутгаас нь улирлын амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments