ГЕГ: Гашуунсухайт дахь гаалийн байцаагч нарыг шалгаж байгаа

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголын үеэр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онд дотооддоо хяналт, шалгалт зохион байгуулсан. Хяналт, шалгалтын хүрээнд тодорхой мэдээлэл, баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. Манайх 18 гаалийн газрыг хянаж байдаг. Цаашид нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа тээврийн хяналт тавьж буй гаалийн газар, хороодыг цахимаар хянах асуудалд анхаарна. Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрс гарсан асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан байна. Эдгээр асуудал бодитой эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авна.Хятад, Монголын гаалийн байгууллагын статистикийг харьцуулж хардаг. Хятадын тал хоолтой хүлээж авсан эсэхийг нотлосноор хэн буруутайг гаргаж ирнэ. Манай байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч албатай хоёр алба хаагчийг холбогдуулан шалгаж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *