ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын дарга С.Эрдэнэ нүүрсний асуудалтай холбоотой мэдээлэл хийнэ
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе.
10.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд ЕБС-ийн 400 мянган хүүхдийн англи хэлний түвшинг ахиулах “GLOBAL NOMADS” төслийн нээлттэй.
10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11.00 цагт: Төрийн ордонд АН-ын 4/11 мэдээллийн цагаар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд нар нүүрсний асуудалтай холбоотой мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн театрт Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хэвлэлийн бага хурал зарлажээ.
14.00 цагт: “Чингис” хааны музейд Их Монгол улсыг үндэслэн байгуулагч, Дэлхийн мянганы суут хүмүүн “ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 860 ЖИЛИЙН ОЙ” сэдэвт шуудангийн марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болно.