|

Сайед Моллай мөнгөн медаль хүртжээ

Жүдо бөхийн “Мастерс” тэмцээн Израиль улсын Йерусалем хотноо болж байна. Тэмцээнд 60 орны 392 (эрэгтэй 206, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 70 кг, 81, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын аваргуудаа шалгарууллаа. Үүнд эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Сайед Моллай мөнгөн медаль хүртжээ.

Медаль авсан тамирчдыг нэрэлбэл: 

Эрэгтэйчүүдийн 70 кг:

  • Даниэль Карньин алт
  • Шахрам Ахадов мөнгө
  • Артур Маргелидон хүрэл

81 кг:

  • Тато Григалашвили алт
  • Сайед Моллай мөнгө
  • Омар Джало хүрэл

Эмэгтэйчүүдийн 63 кг:

  • Микү Такаичи алт
  • Лаура Фазлиу мөнгө
  • Гили Шарир хүрэл

70 кг:

  • Михаэла Поллерес алт
  • Мари Гайе мөнгө
  • Лара Цветко хүрэл авсан байна.

Ташрамд дурьдахад тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагвын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж байгаа юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments