Д.Ганбат: Монголд нүүрсний хулгайчид л жаргалтай байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Өнөөдөр Монголд хэн жаргалтай байна. Нүүрсний хулгайчид л жаргалтай байна. Нүүрсний хулгайчдын төлөөллүүд бүх газарт шингэчихсэн байна. Хууль хяналтын байгууллагад хүртэл шингэчихсэн. Үүний эсрэг Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хоёр маань чадлаараа л хичээж байна. Гэхдээ та нар албан тушаалаасаа түдгэлзээд сайхан шалгуулчих. Гадуур хүмүүс ярьж байна. Хулгайч хулгайчаа барьдаггүй гээд. Банкны захирлууд нээлттэй сонсголын үеэр юун хулгай хийх харин ч Монголын ард түмэн надад өртэй гэж байна” хэмээв.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?