Л.Наранбаатар: Сахал Д.Эрдэнэбилэгийн өрийг манай хөтөлчүүд төлөхгүй
Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд Хөтөлийн Цемент шохой үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Наранбаатар өнөөдөр /2022.12.22/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Хөтөлийн Цемент шохой төрийн өмчит компани Хөгжлийн банктай шүүхдэлцэж байна. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн Хөтөл ххк 2015 онд 61 сая ам.долларыг Хөтөлийн Цемент шохой үйлдвэр лүү хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Үүнийг манайхаас нэхээд байгаа юм. Үнэн хэрэгтээ Хөтөл ХХК болон Хөтөлийн Цемент шохой үйлдвэр бол хоёр тусдаа компани. Хөтөл ХХК бол Бэйзмент гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компани юм.
Угтаа Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын өр өнөөдрийн валютын ханш, зээлийн хүүгээ тооцоод 343 тэрбум төгрөг болж байна гэсэн. Ийм хэмжээний мөнгийг Хөтөлийн Цемент шохой төрийн өмчит компаниас нэхээд байна. Одоо та бүхэн Хөтөл ХХК-ийг Бэйзмент гэдэг Д.Эрдэнэбилэгийн компани гэж ойлгох хэрэгтэй.Манай хөтөлчүүд сахал Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг төлөхгүй” гэв.