Товчоогоор орж, гарах автомашинуудыг цахимаар бүртгэж, нэхэмжлэлийг араас нь илгээж байна
Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулснаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон.
Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулж, энэ нь зарим үед урт дараалал үүсгэх зэргээр иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг камер болон RFID технологи ашиглан бүртгэж нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж, нэг машин хоёр секундийн дотор товчоогоор гардаг болжээ.
Тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр эзэмшигчид нэхэмжлэх илгээх бөгөөд тухайн холбоос \roadpay.mn\-оор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх боломжтой. Мөн roadpay.mn сайтаар нэвтэрч улсын дугаараар хайлт хийн төлбөрөөр төлөх боломжтой болж байгаа юм.
Цэгүүд цахимжсанаас автозам ашигласны төлбөр төлөлт хангалтгүй байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал нийт төлбөрийн 95 хувь нь төлөгдөөгүй байгаа ба цаашид төлбөрөө төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, оношилгоо үзлэгт орох, бусдад шилжүүлэхдээ зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг журмаар зохицуулах аж.
ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ: