|

Зудад өртөх эрсдэлтэй 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Увс, Завхан зэрэг 13 аймгийн зорилтот бүлгийн 1,000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр орон нутагт хяналт, үнэлгээ хийж байна.

Энэхүү тусламжийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх бөгөөд зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан эдгээр 13 аймгийн 1,000 малчин өрх бүрд 370,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгох юм. Малчдад зудын улмаас учирч болзошгүй хор хохирлыг бууруулах зорилготойгоор уг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *