Даян дээрхийн нуруунд самар түүж байсан 90 гаруй иргэнийг буулгалаа

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны Цагаан-үүр хэсгийн байгаль хамгаалагч нар, энэ оны арваннэгдүгээр сарын 20-25-ныг хүртэлх хугацаанд сумын хилийн цэргийн дугаар ангитай хамтран  Хээгт, Дээрхийн гол, Дээрхийн нуруу зэрэг газруудаар хяналт шалгалт хийжээ.

Ажиллах хугацаанд самар түүж байгаа иргэдтэй уулзаж, хуулийн зөвлөгөө, гарын авлага санамж өгч ажилласан байна. Мөн арванхоёрдугаар сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд байгаль хамгаалагч нар Байгалийн Дурсгалт Газар дахь Даян дээрхийн нуруунд самар түүж байсан 11 машинтай 90 орчим иргэдийг уулнаас буулгав.

Эх сурвалж: Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *