Б.Пүрэвдорж: Ц.Сэргэлэн гишүүнийг нүүрстэй ойртуулах ганц зүйл нь бор нүүр л байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Нүүрсний хулгайн асуудлыг эрх баригч нар бүгд мэдэж байсан. Харин өнөөдөр ил болсон шалтгаан нь эрх баригч нар хоорондоо нэгнийгээ намнах хэрэгсэл болгон ашиглаж байна. Нүүрсний хулгайд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нүүрсний асуудалтай ямар ч холбоогүй. Нүүрстэй ойртуулах ганц зүйл нь бор нүүр л байгаа. Өөр юу ч байхгүй” хэмээв.