МХЕГ-ын чиг үүргийг 11 яаманд, нэгдүгээр сарын 1-нээс шилжүүлнэ
Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 чиглэлийн яамдад, орон тооны хязгаартайгаар нэгдүгээр сарын 1-нээр шилжүүлэхээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Улмаар,
- Соёлын яам
- Барилга хот байгуулалтын яам
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Боловсрол шинжлэх ухааны яам
- Зам тээврийн хөгжлийн яам
- Уул уурхай хүнд үйлдвэрийн яам
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Цахим хөгжил, харилцаа холбооны яам
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам гэсэн яамдад МХЕГ-ийн чиг үүрэг урьдчилсан байдлаар шилжиж байгаа юм.