Ромын пап Украины дайныг зогсоохыг уриалжээ
Ромын пап Франциск зул сарын мэндчилгээндээ дэлхий дахин “Энх тайвны өлсгөлөн”-д нэрвэгдээд байгааг хэлж, Украины “Утгагүй дайн”-ыг зогсоохыг уриаллаа.
Ватиканы тэргүүнээр сонгогдсноосоо хойш 10 дахь жилдээ хүргэж буй зул сарын мэндчилгээндээ тэрээр “Хоол хүнсийг дайны зэвсэг” болгож байгааг буруушаажээ. Украин улс дэлхийн улаан буудайн 30 орчим хувийг хангадаг бөгөөд хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш үнэ нь огцом өсөөд байгаа юм.
“Бидний Украин ахан дүүс 10 сар үргэлжилсэн дайны уршгаар зул сарын баярыг гэрээсээ хол харанхуй, хүйтэнд тэмдэглэж байна. Эрх мэдэлд шунасан хүмүүс хөршүүдээ, ахан дүүсээ хүртэл залгиж байна” гэдгийг Ромын пап хэллээ.
Түүнчлэн Франциск Украинаас гадна Африк, Сири, Мьянмар, Гайти, Иран зэрэг улсуудын хямралыг хөндөж, энх тайван тогтоохыг уриалсан байна.