|

Жүжигчин Сон Жүн Ги шинэ найз охинтой болсноо зарлалаа

БНСУ-ын жүжигчин Сон Жүн Ги  онгоцны буудал дээр манай ажилтан хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан эмэгтэй нь удаан хугацаанд үерхэж байсан найз охин нь болохыг тус жүжигчний агентлагаас нь өнөөдөр буюу 12 дугаар сарын 26-ны  өдөр батлаад байна. Түүний найз охин нь олны алдартан бус Британи гаралтай бүсгүй аж.

Сон Жүн Ги болон түүний найз охин энэ сарын эхээр “Reborn Rich” киноны сурталчилгааны хуваарийн үеэр хамтдаа Сингапурт очсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Тэр хоёр бие биеийнхээ ажлыг хүндэлдэг. Сон Жүн Ги-ийн найз охин хөөрхөн төдийгүй бас ухаантай. Тэр хоёр ихэвчлэн гэрийнхээ ойролцоо болздог. Сон Жүн Ги гадаад явах шаардлагатай үед найз охин нь түүнийг дагаад л явдаг” хэмээжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нетизенчүүд энэ хоёрын бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр “TikTok” дээр одоогоор Бали дахь Сон Жүн Ги болон түүний найз бүсгүйн олон бичлэг тренд болоод байгаа юм

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments