Үс засуулбал эд мал арвидна

БИЛГИЙН ТООЛЛЫН 14
2021.03.27 / БЯМБА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 06.41-19.14
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 14, Бага морь одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments