|

АНУ-д цасан шуурганы улмаас 34 хүн амиа алдлаа

АНУ-д цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 34-т хүрчээ.

Амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Цасан шуурганы улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол Миссури, Оклахома, Висконсин, Кентукки, Теннесси, Канзас, Небраска, Охайо, Колорадо, Нью-Йорк болон Мичиган мужид бүртгэгджээ.

Амиа алдсан хүний тоо ням гарагийн байдлаар 28 гэж мэдээлж байсан юм. Цаг агаарын аюултай үзэгдэл нь дээрх мужуудад болсон байна.

Тэгвэл цасан шуурганы үеэр хүмүүс амиа алдсанд Техас мужийн захирагч Грег Эбботыг буруутгаж байгаа аж. Тус мужийн захирагч хууль бусаар хил давж орж ирсэн зуны хувцастай цагаачдыг Вашингтон руу тээвэрлэх шийдвэр гаргасан нь олон хүн амиа алдах шалтгаан болсон байж магадгүй аж.Техас мужид цасан шуурга, хэт хүйтрэлийн улмаас онц байдал зарлаад байсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments