|

С.Одонтуяа: Төрийн албан хаагч нар ажлаар гадагшаа зөндөө явдаг мөртлөө нэг ч ам.доллар олж ирдэггүй

УИХ-ын гишүүн С. Одонтуяа, Б.Пүрэвдоржнар “Аж ахуйн нэгжүүдийг дэмжих” тогтоолын төсөл өргөн барих гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр С.Одонтуяа гишүүн “Зөвхөн паспортын асуудал шиг харагдаж байгаа ч Монгол Улсад төрийн зүгээс хувийн хэвшлээ дэмжих зөв эхлэл болно. Хувийн хэвшлийнхэн “Бизнес хийхэд үргэлж дарамталж гадуурхаж байна” гэх болсон. Тиймээс төр баялаг бүтээгчдээ бодитой дэмжих шаардлага үүссэн. Төрийн албан хаагч нар ажлаар гадагшаа зөндөө явдаг мөртлөө нэг ч ам.доллар олж ирдэггүй Монгол Улс хөгжсөн зүйл алга. Иймд ногоон паспортыг хэрэгтэй хүнд олгох нь зүйтэй гэдгийг Ардчилсан Намын зүгээс үзэж байна. Томоохон бизнес эрхлэгчид улсдаа их хэмжээний татвар төлдөг ч ногоон паспортгүйн улмаас хөрөнгө оруулагчдын чуулганд явж чадахгүй цаг алдах тохиолдол гардгийг надад учирладаг.АН-ын зүгээс 1990 онд бүх иргэндээ гадаад паспорт олгосон нь үр өгөөжөө өгч чадсан. Одоо бизнес эрхлэгчдээ төрийн бодлогоор дэмжих цаг нь болсон. Урам өгөх, шинэ техник технологи нэвтрүүлэхэд анхаарч ажиллах ёстой” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *