Х.Нямбаатар: Шинээр байгуулах казинод Монгол хүн тоглохыг хориглоно
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.26) Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ тухай хэвлэлийн мэдээлэлдээ:
Тэрбээр “Миний нэр дээр олон аав ээжүүдээс “Онлайн, казинад залуучууд их донтож байна. Гадагшаа бооцоо тавьж тоглож байгаагаас болж сургуулиа хаях, амьдралаа алдаж байна гэсэн гомдол их байгаа. Тиймээс дотооддоо спортын уралдаан тэмцээнүүдэд БЭТ хяналт тавих эрхзүйн орчныг Төлбөрт тааварт тоглоомын хуулиар оруулж ирэхээр зорьж байгаа. Түүнчлэн сугалааны харилцааг зохицуулна. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд яах аргагүй Казиног байгуулах шаардлагатай. Энэхүү хуулинд Монгол хүн казинод тоглохыг хорилоно. Мөн казиногийг орлогын 40%-ийг МУ-ын Засгийн газар авах болно. Таван жилийн дараа дахин лиценз олгох эсэхийг шийднэ ” гэлээ.