Ардчилсан нам “Эвлэрэл“-ийн Ажлын хэсэг байгууллаа
Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан нам “Эвлэрэл”-ийн Ажлын хэсэг байгуулсан гэдгээ мэдээллээ. Намын асуудлаа шийдвэрлэх Ажлын хэсэгт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэсувд, Ч.Өнөрбаяр, Б.Мөнхжаргал, С.Баярцогт нарын 39 хүн бүрдэж буй бөгөөд өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийжээ. Зөвлөх багт АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хүмүүс багтсан аж.