“Агаарын дугуй замаасаа мултарсан ч аюулгүй”

Дархан-Уул аймгийн Хонгор суманд агаарын дугуй бүхий бүс энэ сарын 24-нд нээгдээд байгаа. Гэвч агаарын дугуй замаасаа гарсан гэх зураг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.

Энэ талаар “Saturn Extreme Mongolia” компаниас “Бид агаарын дугуйн ерөнхий бүтээн байгуулалтыг есдүгээр сард хийж дуусган олон туршилт хийж аюулгүй байдлыг баталгаажуулсан. Агаарын дугуйг замаасаа огт гарахгүй хийж болно. Гэхдээ дугуйг тросстой чанга татаж холбохоор хүүхэд, эмэгтэйчүүд жийж явахад хүнд болдог учир жижиг дугуйгаа тросстой харьцах зайг нь багасгаж хөнгөрүүлж өгсөн байгаа. Агаарын дугуй замаасаа мултарсан ч аюулгүй” гэв.

Харин картинг машины агаар шүүгч рүү цас шороо орж эвдрэх нөхцөл үүсээд байгаа тул замын сайжруулалт хийж дуустал үйлчилгээг түр зогсоожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *