Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тархины цус харвалтын эмийн эмчилгээ 770 мянгаас 2.3 сая төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 1.2-48.9 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 9868 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. ttps://emd.gov.mn/news/207