С.Эрдэнэ: АН-ын эвлэрлийн ажлын хэсэг хууль бусаар байгуулагдсан

Өнгөрөгч Даваа гарагт АН-аас 39 хүний бүрэлдэхүүнтэй эвлэрлийн ажлыг хэсэг байгуулж, ан цав үүссэн намаа нэгтгэж буйгаа олон нийтэд мэдээлсэн.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ, “АН-д яг бодитоор хагарал бутрал үүссэн зүйл байхгүй. Удирдлагын түвшинд тодорхой хэдэн хүмүүсийн дунд үл ойлголцол байгаа. Түүнээс хуулийн хүрээнд, эрх зүйн орчинд хууль бус хагарал үүссэн зүйл байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр байна. АН хууль журмаараа бүх зүйл хэвийн үргэлжилж байна. Гэтэл хэнтэй зөвшилцсөн юм мэдэхгүй хэсэг бүлэг хүмүүс эвлэрлийн ажлын хэсэг байгуулсан байна. Хэн дуртай нь ингэж ажлын хэсэг байгуулж болохгүй. Аливаа зүйлд хууль дүрэм гэж бий” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *