|

ЭМЯ: Урьдчилан сэргийлэх үзлэгт улсын хэмжээнд 800 мянган иргэн хамрагдлаа

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн урьдчилан сэргийлэх үзлэг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 801765 иргэн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэй, 54 хувь нь эмэгтэйчүүд. 51.1 хувь нь орон нутгийн иргэд байна. Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан иргэдийн 68.7 хувь нь 0-18насны хүүхдүүд, 31.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байна.

Улсын хэмжээнд нийт иргэдийн 23 хувь нь үзлэгт хамрагдлаа. Үзлэг, шинжилгээгээр 460 мянга гаруй өвчний шинж тэмдэг давхардсан тоогоор илэрсэн. Үүний:
60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг
8.7 хувь нь дотоод шүүрэл бодисын солилцооны өвчин
7.1 хувь нь зүрх судасны өвчин
6.5 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэг
6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл

Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *