Маргаашнаас Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хориглоно
Byadmin
Улсын Онцгой комиссын өчигдрийн /2021.03.26/ хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны 06.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглохоор шийдвэрлэлээ.
Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр болсон байна.
Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.