|

Та цахилгаан тамхины талаар юу мэдэх вэ

Дэлхийн олон улсад цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор уншигч танд цахилгаан тамхитай холбоотой мэдэж байвал зохилтой мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.


  1. Цахилгаан тамхи гэж юу вэ?

Цахилгаан тамхи нь никотиныг утаагаар бус уураар амьсгалах боломжийг олгож буй боловсронгуй хэлбэр бүхий тамхи орлуулагч юм. Цахилгаан тамхи нь утаат тамхи шиг заавал шатаах шаардлагагүй бөгөөд тамхины утаанд агуулагддаг, хүний биед сөрөг нөлөө бүхий давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл үүсгэдэггүй. Цахилгаан тамхинд ихэвчлэн никотин, пропилен гликол,  ургамлын глицерин, амт оруулагч агуулсан шингэнийг халаах зарчмаар ашигладаг.

Цахим тамхи ашиглахыг vaping гэдэг.

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж  хоёр ангилдаг.

  1. Цахилгаан тамхи татсанаар энгийн тамхинаас гарах боломжтой юу?

Цахилгаан тамхи татаж энгийн тамхинаас гарсан хэдэн мянган бодит жишээ Англид бүртгэгдсэн. Жил бүр энэ тоо өсч байгаа.  Цахилгаан тамхи нь донтолтыг дарж өгдөг. Гол нь өөртөө тохирсон зөв цахилгаан тамхийг сонгох хэрэгтэй бөгөөд худалдааны зөвлөхөөс тусламж хүсээрэй. АНУ-ын Hopkins Medical эрүүл мэндийн байгууллага нь цахилгаан тамхийг энгийн тамхинаас гарах хамгийн шилдэг аргаар тодорхойлсон байна. Цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг.

  1. Цахилгаан тамхи аюулгүй сонголт мөн үү?

Их Британид цахилгаан тамхийг аюулгүй хэрэглээнд тооцдог. Гэхдээ энэ нь цахилгаан тамхи хоргүй гэсэн ойлголт биш юм. Тодруулбал, энгийн тамхийг татах үед гардаг утаанаас гарах хорт бодис цахилгаан тамхи татах үед гардаггүй,  хоруу чанар бага байдаг.

  1. Жирэмсэн хүн цахилгаан тамхи татаж болох уу?

Энэ талаар судалгаа бага хийгдсэн. Гэхдээ энгийн тамхийг бодвол цахилгаан тамхи нь жирэмсэн эх болон урагт үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага байх болно.

Жирэмсэн эхийг тамхинаас гарахыг зөвлөдөг. Мөн жирэмсэн эхэд NRT лицензтэй бүтээгдэхүүн санал болгодог. Ямар ч тохиолдолд жирэмсэн эхэд тамхинаас гарахыг санал болгодог.

  1. Цахилгаан тамхи дэлбэрэх эрсдэлтэй юу?

Цахилгаан тамхи дэлбэрч байсан тохиолдол бий. Дахин цэнэглэгддэг бүх бүтээгдэхүүний нэгэн адил зөв цэнэглэгч ашиглах хэрэгтэй бөгөөд төхөөрөмжийг хараа хяналтгүй эсвэл цэнэглээд орхисон бол дэлбэрэх аюултай.

  1. Цахим тамхины утаа/уур бусдад хортой юу?

Энгийн тамхины утаа нь дам тамхидалтад тооцогдож, бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл цахилгаан тамхины утаа нь дам тамхиталтад өртүүлдэггүй.

  1. Цахилгаан тамхи болон Янжуур тамхи нь аль нь илүү хортой вэ?

Цахилгаан тамхи нь никотины агууламж бүхий тамхин төрлөн бүтээгдэхүүн учраас мэдээж хүний эрүүл мэндэд хортой. Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7537 төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элементүүд байдаг.

AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна. Эдгээр 60 тохиолдлын ихэнх нь THC vape буюу марихуанагийн навчнаас гаргаж авсан шингэн төлөвт Vape-г хэтрүүлэн хэрэглэснээс болсон байна.

  1. Цахилгаан тамхи уушгийг тэлж, цооролт үүсгэдэг гэж үнэн үү?

Цахилгаан тамхинд агуулагддаг химийн элементүүд янжуур тамхиныхтай харьцуулахад хамаагүй бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. Цахилгаан тамхины хүний биед үзүүлэх урт хугацааны нөлөө одоогийн байдлаар судлагдаж байна.

2020 оны байдлаар цахилгаан тамхинаас шалтгаалсан уушигны цоорлын (pneumothorax) тохиолдол гараагүй. Зах зээлийн эрэлт огцом нэмэгдснээр уламжлалт тамхи үйлдвэрлэгчид цахилгаан тамхины эсрэг маш их хар PR явуулсаар байна.

  1. Цахилгаан тамхины давуу тал юу вэ?

Цахилгаан тамхи нь дэргэд байгаа хүндээ дам тамхидалтын нөлөө байдаггүй. Байгаль орчинд хор нөлөө багатай, химийн хорт элементүүд багатай, утаагүй, үнэргүй, шүд шарлуулахгүй, хаа ч татаж болох зэрэг давуу талуудтай.

  1. Би тамхи татдаггүй. Цахилгаан тамхи татаж болох уу?

Хэдийн хор нөлөө бага ч дүнсэн болон янжуур тамхины адил хүнийг донтуулах Никотины агууламжтай тул тамхи татдаггүй хүмүүст зөвлөхгүй. Мөн ихэнх улсад 21-с наснаас доош насныханд хуулиар хориотой.

  1. Оригиналь болон хуурамч цахилгаан тамхийг яаж ялгах вэ?

Хэрэглэгчдийн эрэлт ихсэхийн хэрээр маш олон хуурамч цахилгаан тамхинууд зах зээл дээр худалдаалагдаж байна. Эдгээр нь ихэнх тохиолдолд гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын чанарын стандарт хангаагүй байдаг бөгөөд эрүүл мэндэд асар их хор уршиг үзүүлэх эрсдэлтэй тул та заавал олон улсад худалдаалагддаг баталгаатай брэндүүдийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх том брэндүүд шошгон дээрээ QR кодтой байдаг бөгөөд хэрэглэгч та тухайн кодыг уншуулан оригинал бүтээгдэхүүн эсэхийг шалгах боломжтой.

 Эх сурвалж: https://www.nhs.uk/live-well/quit-smoking/using-e-cigarettes-to-stop-smoking/

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *