Улс, орон нутгийн төсөвт 8.9 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Татварын ерөнхий газар 2022 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа зохион байгуулж энэ оны ажлаа дүгнэж, 2023 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.
Монголын татварын албаны хувьд 2022 оны “Татварын боловсролыг дээшлүүлэх” жил болгон өнгөрүүлсэн бөгөөд татварын боловсролыг хүүхэд багачуудад багаас нь олгох, цахимжилтад татвар төлөгчдөө сургах чиглэлд анхааран ажиллажээ.
Татварын албаны чухал үүрэг болох татварын орлого бүрдүүлэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж улс, орон нутгийн төсөвт 8.9 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Мөн тайлангуудыг автоматжуулан татвар төлөгчийн ачааллыг бууруулах, ажлыг хөнгөвчлөх чиглэлд ахицтай ажилласан байна.
Цаашид татварын цахимжилтын хоёрдугаар шатыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглах зорилт тавин ажиллах аж.