|

REUTERS: Путинийг дүрсэлсэн шивээстэй Оросын балетын бүжигчний тоглолтыг Италийн театр цуцлажээ

Цээж, мөрөндөө ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг дүрсэлсэн нийт гурван шивээстэй Оросын балетын бүжигчний тоглолтыг цуцалж байгаагаа Италийн театр өчигдөр зарлажээ.

Нэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Милан хотын Арчимбольди театрт Сергей Полуниний тоглолт болохоор төлөвлөгдсөн ч сошиал ертөнцөд Украины дайныг шүүмжилсэн хүмүүсийн эсэргүүцэл улам эрчимжсэн тул тоглолтыг цуцлахаас өөр аргагүй болсноо театрын захиргаа мэдэгджээ. Полуниний тоглох “Распутин” балет 2019 онд төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшлогдож байсан юм.

Дэлхийн бүжгийн ертөнцөд нэр хүндтэй уран бүтээлч болох Полунин нь Украинд төрсөн ч 2018 онд ОХУ-ын иргэн болж байжээ.

Есдүгээр сард тэр Узбекистанд аялан тоглохдоо Украинд амиа алдсан орос цэргүүдийн дурсгалд зориулж цэргийн дүрэмт хувцастай бүжиглэж байв. Тухайн үед түүнийг төлөвлөгөөнөөс гадуур үйлдэл үзүүлсэн гэж Узбекистаны эрх баригчид буруутгаж байжээ.

Эх сурвалж: Reuters

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments