|

Криштиан Роналдо 2025 он хүртэл Саудын Арабын клубт тоглоно

Криштиан Роналдо Саудын Арабын “Аль Насср” багт 2025 он хүртэл тоглох гэрээ байгууллаа. Португалийн ахлагч Манчестер Юнайтед клубыг шүүмжилсэн дуулиант ярилцлагынхаа дараа чөлөөт агент болоод байсан юм.

Арабын клубтэй гэрээ байгуулснаар Роналдо хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр буюу жилд 177 сая фунт стерлингийн цалин авах болно. Өдгөө 37 настай тэрээр “Өөр улс оронд хөлбөмбөгийн шинэ лигтэй танилцахыг хүсэж байна” хэмээжээ.

Харин Саудын Арабын Про лигийн есөн удаагийн аварга Аль Насср клубын зүгээс уг гэрээг  “түүхэн үйл явдал” хэмээн тодотгож улс үндэстэн, ирээдүй хойч үед урам зориг өгөх ач холбогдолтойг онцолжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments