БНХАУ гадаад харилцааны шинэ сайд АНУ-д суугаа элчин сайд Чин Ган
Хятад улс гадаад харилцааны шинэ сайдаараа тус улсаас АНУ-д суугаа элчин сайд Чин Ганыг томилж байгааг өчигдөр зарлажээ. Одоо 56 настай тэрбээр 69 настай Ван Игийн сайдын суудлыг залгамжлах тухай Хятадын төв телевиз Баасан гарагт мэдээлжээ.
Аравдугаар сард болж өнгөрсөн Хятадын Коммунист Намын их хурлаар Чин Ган тус намын Төв Хорооны гишүүн болж байв. Энэ үеэс хойш түүнийг гадаад харилцааны шинэ сайд болох тухай таамаг яригдаж эхэлсэн юм.
Энэ хурлаар одоогийн сайд Ван И улс төрийн товчооны 24 гишүүний нэг болж, Хятадын гадаад бодлогыг тодорхойлогч гол хүн гэгддэг 74 настай Ян Жиченийг залгамжилж байжээ.
Өнгөрсөн хугацаанд тэр хүний эрх, Тайвань, Шинжааны зэрэг олон асуудлаар Бээжингийн хатуу байр суурийг илэрхийлдэг гол дуу хоолой болж байжээ. 2005-2010, 2011-2015 онуудад хоёр удаа БНХАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Чин Ган сүүлд албан тушаал дэвшиж, Европын Холбоо, Их Британид атташегаас эхлээд элчин сайдаар хүртэл ажиллаж байсан юм.
Ван И дипломат бодлого хариуцсан төрийн зөвлөлийн гишүүнээр үлдэх ажээ.