ЭМЯ: 361 хүнээс коронавирус илэрч, НЭГ ХҮН НАС БАРЛАА

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.27/ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид коронавирусийн халдварыг илрүүлэх 17 мянган шинжилгээ хийгдсэнээс халдварын 361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 6693 боллоо. Сүүлийн 24 цагт 87 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4237 боллоо.

Мөн БНХАУ-ын 73 настай нэг иргэн коронавирусийн халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээ байна. Ийнхүү улсын хэмжээнд нас барсан хүний тоо зургаа боллоо” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *